logo
Нууцлалыг бодлого

НЭГ. Нийтлэг үндэслэл
Энэхүү нууцлалын бодлогоор “Аптермат” ХХК-ийн /Цаашид Аптермат / өмч болох SimFly.mn, Simply гар утасны аппликейшн зэргээр дамжуулан манай үйлчилгээг авах явцад хэрэглэгчийн оруулсан хувийн мэдээллийг цуглуулах, хадгалах, өөрчлөх, дамжуулах, устгах зэрэгтэй холбоотой харилцааг зохицуулна.

ХОЁР. Хүлээн зөвшөөрөх
SimFLY нь Хэрэглэгчийн хувийн мэдээллийг цуглуулах, ашиглах, боловсруулах, дамжуулах, устгахдаа Хэрэглэгчээс зөвшөөрөл авна. SimFly-н үйлчилгээний нөхцөл болон энэхүү нууцалалыг бодлогыг уншиж танилцан зөвшөөрч вэбсайт болон апп-д бүртгэл үүсгэснээр САЙН ДУРЫН ҮНДСЭН ДЭЭР ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ харилцан тохиролцсон гэж үзнэ.

ГУРАВ. Хэрэглэгчийн эрх, үүрэг
Хэрэглэгч төхөөрөмж дээрх өөрийн нэвтрэх нэр, нууц үг, бусад мэдээллийг хамгаалах үүрэгтэй бөгөөд тийнхүү хамгаалах үүрэгтээ хайнга хандсан, санаатай болон болгоомжгүй хэлбэрээр бусдад өөрийн төхөөрөмж, түүний нууц үг, төхөөрөмж дээрх аливаа мэдээллийг алдсан, энэхүү Гэрээнд заасан үйлчилгээг бусдад ашиглуулах боломж бүрдүүлснээс үүсэх аливаа хариуцлагыг Хэрэглэгч дангаар хариуцах ба Үйлчилгээ үзүүлэгч ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.
Хэрэглэгч өөрийн мэдээлэлээ өөрчлөх, устгуулах эрхтэй

ДӨРӨВ. SimFly-н үүрэг
Хэрэглэгчийн хувийн мэдээллүүдийг аюулгүй, найдвартай хадгалах. Хэрэглэгчийн хүсэлтээр тухайн хэрэглэгчийн хувийн мэдээллийг өөрчлөх, устгах.

ТАВ. Хэрэглэгчийн хувийн мэдээллийг дамжуулах
SimFly нь хууль тогтоомжид заасан үндэслэлээр, төрийн эрх бүхий байгууллагын шаардлагаар Хэрэглэгчийн мэдээллийг холбогдох төрийн байгууллагад дамжуулж болно.

/Дээрхээс бусад тохиолдолд Хэрэглэгчийн зөвшөөрлийг авч дамжуулна,/
logologo
logo
Холбоо барих

Имэйл: info@simfly.mn
Лавлах: +976 8999 7559
Санал хүсэлт

Танд ямар нэгэн үйлчилгээтэй
холбоотой санал хүсэлт байгаа
бол нээлттэй хуваалцана уу.